Хөгжлийн банкыг дампууруулах шахсан зээлдэгчидтэй холбоотой мэдээллүүд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар байна. Хамгийн их асуудал дагуулж байгаа нь төрийн өндөр албан тушаалтнууд тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд тус банкнаас барьцаатай барьцаагүй их хэмжээний зээл авч, эргэн төлөлт хийхгүй асуудлыг өндрөө авахад хүргээд байгаа юм.
Тэгвэл тэдгээрийн нэг нь Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын төрсөн дүү гэдгийг сэтгүүлч Б.Отгон өөрийн нийгмийн сүлжэээндээ хөндөн бичжээ.
Тэрбээр "2016-2018 онд Монгол улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатар 2017 онд өөрийн “Цэнстайл ” компанидаа ЖДҮ сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь илчлэгдэж, албан тушаалаасаа бууж байсан. Д.Хүрэлбаатарын төрсөн дүү Д.Мөнхбаатарын “Эрдхул ” компани 2017.08.30-нд Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээл авчээ. Уг зээлийг Төв аймгийн Заамар сумын нутагт "Цоцгоны мухар" гэх газарт алтны шороон орд олборлох зориулалтаар авсан байна. Өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй “муу “ ангилалд орсон учраас хууль хяналтын байгууллагад шилжээд байна. Төрийн аудитор гэдэг бол Төрийн өмч хөрөнгө, төсвийн захиран зарцуулалтад аудит хийж,хяналт тавих онцгой эрхтэй, тангараг өргөсөн албан хаагч. Гэтэл тухайн үеийн Ерөнхий аудитор нь ЖДҮ болон Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаараа авсан нь Монголын төр туйлдаа хүртэл ялзарсны нотолгоо юм. Төрд хяналт хариуцлага гэж байхгүй болж, тангараг өргөсөн албан хаагчид нь өөрсдөө хулгайч болжээ. Тангарагаасаа няцсан хүмүүст хүлээлгэх хариуцлага бүр ч өндөр байх ёстой. Д.Хүрэлбаатар нь Төв аймгийн уугуул бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын дэмжлэгээр Ерөнхий аудитор болж байсан. Өнөөдөр түүний хүү Х.Улам-Өрнөх нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга хийж байгаа билээ" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
64.119.16.118
Өрөө төл.
Хариулах64.119.16.118
Хүүгийн албан тушаалаас нь буулгаачээ!! ӨРӨӨ ТӨЛ
Хариулах