Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого” хэлэлцүүлэг өрнөв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн "Хотын авто замын түгжрэл бол хот байгуулалтын, зам тээврийн, хууль эрх зүйн, боловсролын гэхчлэн салбар дамнасан асуудал учир цогцоор нь төлөвлөгөө боловсруулж шийдэх ёстой юм. Нөхцөл байдлыг товчхон ярихад, 2030 онд хотын хүн ам хоёр сая давна, 2050 онд гурван сая гаруй хүн амтай болно. Тэгэхээр цаг алдалгүйгээр оновчтой төлөвлөлт гаргаж, ажилдаа орох хэрэгтэй байна. Манай хотын хүн ам гурав дахин өсчихсөн байхад гол гудамж зам огт нэмэгдээгүй, баруунаас зүүн тийш чиглэсэн ганцхан гол замтай. Өдөрт 700 мянган машин тэр замаар зорчиж байна. Тиймээс нийтийн тээврийн сүлжээг нэмэгдүүлэх нь эхний зорилт. Мөн хотыг голоор нь хувааж байгаа Туул, Сэлбэ гол, төмөр зам дээр яг стандартын дагуу 1-2 км-ийн зайтай нүхэн болон гүүрэн гарцтай болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа.
Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжтэй холбоотойгоор замын түгжрэл 23 хувиар нэмэгдэж байдаг. Хамран сургах тойрогтоо хүүхдээ сургадаг болох асуудал эндээс үүсэж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэл 2009 оноос хойш хийгдээгүй. Автобус байлаа ч хотын гол төв замууд автобусаар хүнээ тээвэрлэх боломжгүй болтлоо ачаалалтай болсон. Тийм учраас хотын дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу хотын төв рүүгээ орж ирдэг хөнгөн галт тэрэгний төслийг нэвтрүүлж байна. Мөн хөдөө, орон нутгаас орж ирж буй цэгүүдэд багтаамж ихтэй 30 мянган тээврийн хэрэгслийн зогсоол бүхий терминал байгуулна. Тэнд задгай зах, худалдааг байршуулахаар ажиллаж эхэлсэн. Зогсоол, замын хөдөлгөөний дүрэм, жолооч нарын соёлтой холбоотой зөөлөн бодлогыг ч боловсруулж буй юм.
Нэмж хэлэхэд Улаанбаатар хотод энэ жил 22 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Гуравдугаар хорооллын замыг Толгойтын замтай холбоно, ингэснээр хот хойд хэсэгтээ гол замтай болно. Зайсангийн гүүрний өргөтгөл хийнэ, Улиастайн голд гүүр тавина. Төмөр зам дээр дөрвөн нүхэн гарц гаргана. Гермесээс урагш давсан гүүр тавьж, ТЭЦ-4-ийн замтай холбон уг замыг өргөтгөж, босоо чиглэлд холбосноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ хоёр дахин нэмэгдэнэ. Эдгээр ажлуудыг 3-5 жилийн хугацаанд хийж дуусган" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
66.181.182.101
Бүлт бүлт мулт мулт шаадаг гоё залуу бноо
Хариулах66.181.182.66
Чадах уу.ман-намын хоосон хөлдүү толгоынууд юу ч хийж чадахгүй одоо эхлээгүй хаана байсан ирээдүйн 5жилийн дараах юм яриад энэ бас нэг маанаг юмгараад ирлээ өнөө бөхиин утсан хүүхэлдэй болтой
Хариулах