Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас томилогдсон ажлын хэсэг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн өмчийн төлөөлөгчөөр Л.Наранбаатар томилж буйг танилцууллаа.
Гэвч Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьцаа эзэмшигч нар төрд үйлдвэрээ өгөхгүй хэмээн мэдэгдэж, нийгмийн сүлжээнд уг асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна.
Тэгвэл Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн өмчийн төлөөлөгчөөр томилогдсон Л.Наранбаатар нийгмийн сүлжээндээ "Амаргүй нөхцөл угтаж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн эдийн засаг хүндэрсэн, хөгжлийн банкны өрөө төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөж... Сахал ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой…" хэмээн бичжээ.
Амаргүй нөхцөл угтаж бна.. Хөтөлийн ЦШҮ э.з хүндэрсэн, хөгжлийн банкны өрөө төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөж. Сахал ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой… pic.twitter.com/zJtGhmYTqt
— Лүндэгийн Наранбаатар (@Naranbaatarl) March" class="redactor-linkify-object">https://twitter.com/Naranbaata... 25, 2022
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
103.212.119.145
шүүхээр явж л байг тэр хооронд цементээ үйлдвэрлээд ажилчдын цалин хөлсийг өгөхгүй бол хүмүүс хохирно шүү одоо яг улирал эхэлж байна шүү үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хэн ч зогсоох эрхгүй бөгөөд хууль байхгүй
Хариулах