“Новотел” зочид буудлын тогооч ухаа алдаж, эмнэлэгт хүргэгджээ

Moderator
2022/03/25

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Новотел” зочид буудалд Утаа гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр  өдрийн 12:08 цагт хүлээн авсан байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:10 цагт очиход тус буудлын 2 дугаар давхарт рестораны гал тогооны өрөөнд агааржуулалтын систем шатсаныг тус байгууллагын ажилтнууд унтраасныг шалгажээ.  Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймрийн улмаас рестораны тогооч 24 настай тогооч Э ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал хэвийн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.126
    2022/03/25

    Хажуугаар нь явахад л орчинтойрондоо дэндүү их хоолны үнэр ялангуяа хайрхан хоолны үнэр их гардаг бүх үнэр нь хажуугаар нь явж бгаахүмүүст үнэрдэг байсан шүү, анхны зураг төсөл нь шууд доор үнэртхээр хийгээгүй л байлтай юм, засч залруулмаар юм

    Хариулах