Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ

Moderator
2022/03/23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.

 Цахилгаан утсанд “БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

 Хятадын Куньмин-Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж явсан Боинг-737 онгоц сүйрч, 132 хүн эндээд буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна