Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлана гэв

Moderator
2022/03/22

Шүүхээс  ДӨРВӨН жилийн сонссон Монгол Улсын БААТАР Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. 

Тодруулбал, Э.Бат-Үүл өмгөөлөгчөөрөө дамжуулан өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна. Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний хувьд өчигдөр 409 дүгээр хорих ангид очиж, Э.Бат-Үүлтэй уулзсан. Хорих ангийн удирдлага, прокурорын байгууллагаас шаардлагад хариу өгөөгүй байсан. Мэдээж өмгөөлөгчийн зүгээс энэ хүний биеийн эрүүл мэндэд санаа зовж байна. Хорих ангийн нөхцөл байдалд өлсгөлөн зарлана гэдэг бол маш том эрсдэл. Ямар ч байсан прокурорын шийдвэрийг харж байгаа. Өөрөө надад санаа зовох зүйлгүй, бидэнд өөр аргагүй байна гэдгээ хэлж буй. Э.Бат-Үүлийн хувьд Монголыг дахин Москвагаас удирдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Украин улсыг өмөөрч бичсэний төлөө прокурорын байгууллагаас хяналт тавьж, Улсын ерөнхий прокурорын даалгавраар энэ бүхнийг хийж байгаа гэж хардаж байгаа. Тиймээс ардчилал эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна" гэжээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.144
    2022/03/23

    uchnuun olon khorkhirson ulsuudaa yaa gee vee...orokh oronchgui idekh khoolchgui khokhirogchid ni ulsuj bhad ene sain duraaraa ulsukhud yakhav dee...baataraa ch khat...shivshig...un egui ami...

    Хариулах
  • 202.9.46.17
    2022/03/22

    er xyn shig bai.chinii ygiig sonsox xench bxgyi.duugyi yalaa edel.

    Хариулах
  • 202.55.188.45
    2022/03/22

    Ардууд угаасаа 30 жил өлсөж байна?!

    Хариулах
  • 202.9.41.56
    2022/03/22

    Зүгээр ялаа нэр төртэй эдлээд гар. Чадахгүй бол тэндээ үхнэ биз!

    Хариулах