Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2021-2023 онд инфляцийг зургаан хувьд тогтворжуулна хэмээн мэдэгдсэн. Гэвч инфляциа тавиад туучихлаа. Өнөөдөр инфляци 15,5 хувьд хүрлээ. Нэг үгээр Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тооцоолол төө холоор зөрж байгаа нь энэ.

Үүгээр ч зогсохгүй ам,долларын ханш 2900 давав. Энэ эрчээрээ удахгүй 3000 давах нь ээ. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага нь. Гэвч Төв банк яг өнөөдрийн нөхцөл байдалд санхүүгийн тогтвортой байдлаа хангахад чиглэсэн арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байгаа нь тодорхой бус байна.

Өнгөрсөн долоо хоногт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагууд багтдаг Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдсан. Тэд энэ удаад олон улсын төлбөр тооцооны нөхцөл байдал, дотоодын шатахуун импортлогчдод үүсээд буй тодорхой бус нөхцөл байдлууд болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцэн, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр холбогдох асуудлуудыг судалж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр болсон.
Тэгэхээр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар инфляци хийгээд валютын ханшийг хяналтаасаа алдсан Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудал ч хөндөгдөж магадгүй талаар эх сурвалжууд бичиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
98.181.117.132
Zugeer l soliod uur huneer hiilgeech Chadahgui l baigaagaa haruullaashdee
Хариулах