Энхийн хэлэлцээр хийхээр хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахаар болжээ

Moderator
2022/03/21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эцэст нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскитэй биечлэн уулзаж, энхийн хэлэлцээ хийхээр тохиролцсон талаар ОУ-ын хэвлэлүүд бичиж эхлээд байна.

Дайн эхэлснээс хойш олон хот сууринг Оросын тал бөмбөгдөж, энгийн иргэд төдийгүй хүүхдүүд амиа алдаж байгаагийн дээр дайны улмаас Украины  хоёр сая гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болоод байгаа юм. 

Мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талын төлөөлөгчид хилийн бүсэд биечлэн болон цахимаар хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Тиймээс хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахаар болжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.33
    2022/03/21

    Бурхан минь, ашгүй дээ. Дайнаа хурдан зогсоогоосой

    Хариулах
  • 49.0.130.24
    2022/03/21

    Бурхан минь,учраа олоод энэ аймшигт дайн эцэслээсэй билээ....

    Хариулах