Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх Британийн Цог Жавхлант Хатан хаан Хоёрдугаар Элизабетад 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Б.Энхсүх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Хатан хаан Хоёрдугаар Элизабетад уламжилж, Хатан хаанаар өргөмжлөгдсөний 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэж, Монгол-Британийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Хатан хаан Хоёрдугаар Элизабет ирэх жил тэгш ой тохиож буйг онцолж, хамтын ажиллагааны өргөн боломж байгаа гэдгийг тэмдэглэжээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна