Сураггүй болсон 84 настай эмэгтэйг эрэн хайж байна

Moderator
2022/03/18

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Тодруулбал, тус сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар тус сумын харьяат иргэн Л гуравдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл энэ сарын 17-нд ирсэн байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоносон байна. Улмаар гуравдугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна