Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Бага насны /0-5/ хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг өнөөдрөөс/2022.03.15/ эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ.
Риновирусын гаралтай томуу томуу төст өвчин хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг ЭМГ-с өгч байна.
Энэ нь алаг цоогоос аймгийн хэмжээний дэгдэлттэй буюу томуугийн 5 үе шатны 4 дэх шатанд орсон гэсэн үг.
Өнгөрсөн 7 хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үзүүлсэн. 0-9 насны хүүхдүүд 80 орчим хувийг эзэлж байна. Иймээс 2022.3.28 ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж байна.
- НЭ-т нэмэлт ор дэлгэж 164 хүүхэд хэвтэх боломжийг бүрдүүлсэн. Одоогоор 124 хүүхэд эмчлүүлж байна.
- Шаардлагатай тохиолдолд нэмж ор дэлгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2-р төв, ахмадын төвд нийт 80 ор бэлдэх үүрэг өгсөн.
- Бүх цэцэрлэгүүдийн ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулна.
- Яаралтай түргэн тусламж 103-ын тусламж үйлчилгээг 2 машинаар нэмэгдүүллээ.
- Тэтгэвэрт байгаа эмч нар болон хувийн хэвшлийн эмч нарыг татан ажиллуулах үүргийг өглөө.
- НЭ, ӨЭМТ-д уртасгасан цагаар ажиллаж байна.
-Өнөөдрөөс 2-р төвд хүүхдийн үзлэг хийгдэнэ.
Өнөөдрийн шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэн өгөх үүргийг мөн өглөө.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна