Замын-Үүдийнхний тэвчээр үнэндээ алдагджээ. Тиймдээ ч өнөөдөр тэд нийслэл ирж байна. Тус боомтод явуулж буй үйл ажиллагаа нь ард иргэдийн амьдралыг доройтуулж, эдийн засгийн хувьд мөддөө эргэж сэргэхгүй байдалд оруулсан. Засгийн газраас гаргасан тогтоолоо олон түмэнд нээлттэй тодорхой мэдээлээгүй. Төр засгаас гаргасан тогтоолоор бол Эрээний хилээр Монголчууд 6 сарын 1 хүртэл гарахгүй. Чингэлэг тээврийн үйл ажиллагаанд ашигтай гэх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү ирээд буй аж.
Мөн “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн 3 тэрбум төгрөг Хятад улсад хөрөнгө оруулалт болж байна гэж бухимдацгааж байна.Үнэндээ "Чингэлэг тээвэр" эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ буурч тогтворжино гэж олны зүгээс харж хүлээж байсан ч бүр эсрэгээрээ нэмэгдсэн. Ийм байхад төр засгийн зүгээс санаатайгаар буруу ташаа мэдээлэл тарааж ядарсан ард иргэдийнхээ сэтгэл зүйгээр наадаж байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
Төр засгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажил хөрсөн дээрээ буухгүй байгаа учраас Замын-Үүдийнхний тэвчээр ийнхүү алдагдаж нийслэлд иржээ.
Үүний араас бусад боомтуудын төлөөлөл ч бас ирж, тэдэнтэй нэгдэх юм байна. Чингэлгийн тоог нэмснээр ачаа барааны эргэлт сайжирч үнийн өсөлт буурна гэж ЗТХЯ, АТҮТ-ийн дарга нарын хэлдэг бол үнэндээ Зангууны үлгэр” гэдгийг бид харлаа. “Чингэлэг тээвэр” эхэлсэн өдөр буюу 2 дугаар сарын 28-наас хойш 2582 чингэлэг орж ирэхэд нэг чингэлгээс 36 сая төгрөг Хятад улсад ашиг болон үлдэж байна гэдгийг тэдний зүгээс баримттайгаар хэлж байсан юм. Тэгвэл 2582 чингэлгийг 36 сая төгрөгөөр үржүүлэхэд 92 тэрбум 900 сая төгрөгийг сар гаруй хугацаанд өмнөд хөршдөө “ӨГЧИХӨЖ”.
Ийм хэмжээний мөнгийг улсдаа үлдээсэн бол ядарсан эдийн засагт хийгээд Монголын ард түмний амьдралд мөн ч их нэмэр болно доо.
Эх сурвалж: EREN NEWS.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
124.158.66.131
Teneg Haltar nowsgiig zailuulaad malnuud ajilaa hiiwel yadag ym be. Zugeer tom tergeer achaad bsn achaag uursduu ashigtaigaar hiij bhd chiw chimeegui bga tom tolgoituudiig yaay daa. Heleh hogiin ug ch oldohgui n
Хариулах66.181.187.226
Тэнэг Монголыг яааж л бол яааж чадна гэдгээ харуулаж байна!!! Бид улсаараа халамжийн, залхуу, архичин, авилагч шүү дээ!!!
Хариулах103.161.242.7
2021 оны 6 сарын 1 нд Хятад улсын төрийн зөвлөл нь жилийн хугацаатай хилээ хаах шиидвэр гаргасан гэж Хятад найзаасаа сонсож байсан юм одо харин 2022 оны 6 сарын 1 тэр хурал нь болно тэрүүгээр хилээ нээх үгүй тодорхой болно харин манай сайд дарга нар ард иргэддээ хэлж чадахгүй нууж өдий хүрсэн
Хариулах67.247.102.58
Хятадхд очиж Бүдүүн дарга нарт нь эсэргүүцлээ илэрхийлж жагсаа. Ер нь Эрээнээс бараа ьатаж зардаг нөхдүүдээс татвараа авмаар юм.
Хариулах192.82.70.35
Asuudlaa shiideechee
Хариулах150.129.143.48
1м3 ачааг Эрээнд байдаг өвөр монгол эзэнтэй каргонд 1600 юаниар тооцож тээврийн зардал төлж байна. Гэтэл Замын-үүдээс УБ хүртэл зөөж байгаа монгол жолоочиййн тээврийн зардал 3 хан сая төгрөг. Тэр ачаа нь бас олдохгүй.Ийм төр засаг ер нь хэний төлөө ажилладаг юм бэ, Замын Үүдийн тээвэрчид яаж амьдралаа залгуулах юм бэ, өрөнд орж амьдрал нь тартагтаа туллаа. Ард түмний төлөө үнэн сэтгэлээсээ ажииллачих дарга сэтэртэн алга уу.
Хариулах66.181.184.196
Замын үүдийн тээвэрчид өөрсдөө ковидийн үнийг дэндүү өсгөсөн.30-40сая 700км газарт энэ шунал уу цагаан сэтгнл үү.