Photo Paparazzi ••• Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв

Moderator
2022/03/08

“Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал Гончигийн Ундармаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Жүжигчин Г.Ундармаагийн хувьд Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хоногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шоу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээсэн байдаг. 

Тэрээр одоогоор бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулж, 20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэрэгжүүлж, хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж буй юм.


Photo Paparazzi ••• Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв
Photo Paparazzi ••• Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв
Photo Paparazzi ••• Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв
Photo Paparazzi ••• Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв
Photo Paparazzi ••• Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 106.167.32.111
    2022/03/09

    Harin neg l bishee, eroos taalagddaggui. Alialagch

    Хариулах
  • 103.87.255.66
    2022/03/09

    инээдтэй амьтан , алиалагч, өөртөө томдсон төмөр авч дээ

    Хариулах
  • 64.119.20.105
    2022/03/09

    Ундраад яагаад номын санчын цол өгчих вэ? Ууг нь Гавьяат жүжигчин юм уу Урлагийн гавьяат өгчихгүй дээ

    Хариулах
  • 212.95.5.226
    2022/03/08

    Ene avgai neg l taalagdadgui huduunii huusun mantuu tsaraitai

    Хариулах
    • 202.179.15.10
      2022/03/10

      hha chi bur ooroo oorteigoo bicheed shaaj ugjino

    • 106.130.181.217
      2022/03/08

      Yag tiim hodoo tsarait . Yaria ni ayalga ihtei