Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Moderator
2022/03/08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмэгтэйчүүдэд Төрийн дээд одон медаль хүртээлээ. 

Тухайлбал,  Туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж буй жинтэй хувь нэмрийг нь үнэлэн зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. 

Түүний Ану хатан Warrior Princess нэрээр Lion's Gate LLC-д зарагдаж, Хотулун гүнж кино дэлхийн 2 том кино наадмын 1 Berlinale-д Монголоос анх удаа кино худалдааны ангилалд амжилттай оролцож олон улсад худалдах гэрээгээ хийсэн амжилтыг үнэлж СГЗ цолоор шагнагдаж байна. Тэр бол Монгол Улсын кино урлагийг олон улсад гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн юм.

Утга зохиол, тайз, дэлгэцийн урлагт Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн дүрийг феминиси дэвшилтэт өгцгөөс урлаж буй анхны зохиолч юм. 


Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Photo Paparazzi ••• Зохиолч, продюсер Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 91.20.62.234
    2022/03/11

    Энэ зүгээр нэг хүмүүсийг шагнадагаа болимоор юм аа. Утгагүй шагнал.

    Хариулах
  • 202.9.46.51
    2022/03/08

    Урмармаагийн өмнөөс Шүүдэрцэцэгээс ичэв ш дээ. Шүүдэрцэцэг насаараа ном зохиол туурвиж чансаатай түүхэн кино найруулчаад гошин шогийн гачин марзан мааз авгайтай адилхан цол, шагнал авсан гэхээр Шүүдэрцэцэгээс уучлалт гуймаар санагдав. Түүхэн болон түүхэн биш зохиол туурвихад нөр их хөдөлмөр зарцуулахаас гадна, сод ухаан авъяас чадвар шаардагдах нь ойлгомжтой. Ундармаа чаавас МСS-ийн Оджаргалын хамаатан болохоор хэдэн цөөхөн мөнгөөр нь эмнэлэг тохижуулсан л юм байгаа биз. Хүний хийдэггүйг хийсэн ч биш. Нээх худлаа ухаантай царайлсан одонцрын синдромтой эргүү авгай.

    Хариулах
    • 49.0.130.24
      2022/03/10

      Засс Шүүдэрцэцэг ч адилхан ялгаагүй хийсэн зүйлгүй 2 шүү дээ....2уулаа л ичих хэрэгтэй..лол