Нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсон. Үүнтэй холбоотойгоор нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлын даалгавар боловсруулах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн.
Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр “Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэв.
Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “74 зөвшөөрлийг цуцалснаар хоёр сарын хугацаанд 700 орчим зөвшөөрөл авдаг байсан бол 1200 гаруй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломж 60 хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд 46.2 мянган иргэн “Онлайн бизнес төв”-ийн системд хандсан байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.57
за болж дэ худлдаа эрхэлжбга хүмүүс цэврхэн дгжурмтай байгарай бас хэдн муухай цагдаа нарааа бга дармтларай тэд чн тиим их чадлтай хүмүүс бш шүү амидрхгэж яваа хүмүүс шүү
Хариулах202.9.41.50
Sumtai bazaraa Avtobusnii buudal hun gishgeh zaigui TUTS eer duurlee.Odoo tutsnees hun hudaĺdaa hiihgui shde.Bugdiig zailuulj egeech
Хариулах59.153.114.219
энэ үнэн шүү. хуучнаар энхтайван найрамдалын ордны орд нэг балай өндөр байшин барьчихсан , одоо тэгээд автобусны буудлын өчүүхэн зайнд баахан ТҮЦ-нүүд байрлуулчихсан, хүн алхах ч зай алга. ЯАРАЛТАЙ БУУЛГААЧЭЭ