Соёлын тэргүүний ажилтан Дуучин Хүрэлээ гурав дахь бие даасан VIP тоглолт маргааш болно. Түүний хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Хатан сайхан ижий, халамжит үзэсгэлэнт хань, хонгор үрс, хамгийн дотны бүхэндээ хайрыг түгээхээр Хайрлаж амьдарна тоглолтоороо бэлэг барихаар болжээ.
Хайрлаж амьдарна тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн дуучин Амараа буюу С.Амармандах, Элкондор хамтлагийн дуучин П.Хэрлэн, дуучин Үүрээ нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөхөөс гадна үзэгчдийг гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж буй гэнэ.
Тэрбээр анхны бие даасан тоглолтоо Миний дурласан бүсгүй нэртэйгээр хүргэж олны хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн юм. Хоёрдахь тоглолтоо урлагийнханаас анхлан зоригтойгоор сурагчийн алдрыг магтан дуулсан Мөрөөдлийн зүг тоглолтоо толилуулж магтаалын үгээр сайшаагдаж байв. Багаасаа дуулах мөрөөдөлтэй явсан Хүрэлээ өдгөө уран бүтээлийн замналаа таслахгүй оргил өөд тэмүүлэн хөдөлмөрлөсөөр явна. Уншигч та бүхнийг Хайрлаж амьдарна тоглолтоор хамгийн хайртай бүхэндээ бэлэг барьж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна. Ингээд дуучин Хүрэлээгийн хайрын дууны цоморлогоор аялуулъя.
Хайрлаж амьдарна тоглолт гуравдугаар сарын 06-нд 19:00 цагт AURUG PALACE-т болох юм. Уг тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7732-8203, 89108203, 99108203 дугараас лавлах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
103.57.92.26
мэдэхгүй л юм байна хүн очих уу
Хариулах192.82.76.215
iim duuchin bdiimuu? hoohoho
Хариулах