Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурна

Moderator
2022/03/03

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 метр,секунд хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн энэ сарын 4-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нөгөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна