ШУУРХАЙ: ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулж, нас барлаа

Moderator
2022/03/02

ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулж ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д нь /эрэгтэй/ ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байв.

Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна