МИАТ Европ чиглэлийн нислэлийн маршрутаа өөрчилжээ

Moderator
2022/03/01

ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК Европ чиглэлийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаандаа онцгой анхааран Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA), Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

 МИАТ ТӨХК зорчигч тээврийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэхээр боллоо.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна