Хүчтэй шороон шуурганы улмаас гэр, байшингийн дээвэр нуржээ

Moderator
2022/03/01

Говь-Алтай аймагт хүчтэй шуурч, гэр нурж, Алтай суманд агуулах, халуун усны дээвэр нурсан байна. 

Тодруулбал, шороон шуурганы улмаар тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газар түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин А-ийн 4 ханатай гэр нурсан байна. 

Мөн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нуржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна