Харьков хотод Монголын 23 иргэн туйлын хүнд нөхцөл байдалд байна

Moderator
2022/02/28

Украин Улсад байнга оршин суудаг 24 монгол иргэн 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байна. Тэднийг ЭСЯ-ны ажилтнууд хил дээрээс тосон авч, Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

Мөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.

Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна гэж ГХЯ-наас мэдээлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна