Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон. Үүнд:
Авлигатай тэмцэх газар дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн юм. Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байна. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна