Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар “Ажлаа аваад 14 хонож байна. Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулах чиглэлээр анхаарч ажиллалаа. Мөн үүссэн нөхцөлд байдлын нөлөөлөлд судалгаа хийж, засахаар ажиллаж байна.
Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргүүд шүүхийн шатан дээр ямар явцтай байгааг танилцуулах нь зүйтэй байх. Анхан шатны шүүхэд 750 тэрбум төгрөгийн 16 хэрэг шалгагдаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол драймилк ХХК-тай холбоотой хэрэг 886 хоног болж, шийдвэрлэгдэхгүй хугацаа алдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн шүүхэд Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног болж, шийдвэрлэгдэхгүй удаа дараа хойшилж байна. Бас Монгема ХХК-тай холбоотой хэрэг 365 хоног болж байна.Үүнээс хоёр хэрэг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Уранчимэг дээр гацсан байна. 02 дугаар сарын 14-ны шүүхийн сахилгын хорооны хурлаар Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулж байгаа асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.
Давж заалдах шатны шүүхэд 1 хэрэг, хяналтын шатны шүүхэд 173 тэрбум төгрөгийн 6 хэрэг шүүх хуралдааны товыг хүлээгдэж байна. Нийтдээ 1.2 их наяд төгрөгийн маргаан шүүхийн шатанд явж байна.
Шүүх дээр Хөгжлийн банкны эрх ашгийг өмгөөлөх ёстой хоёр хуульчийн нэг нь хэлтсийн даргын чиглэлээр очоогүй, оролцсон нэг нь дуугүй шахуу суусан байна. Иймд эхнээс нь зарим албан тушаалтнуудыг чөлөөлөөд явж байна. Мөн зээл олгосон баримт бичгүүдийн 66 хувь нь зөрчилтэй, нотлох баримт дутуу, устсан байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.181.123
Монголхууль байхгүй Бас төр байхгүй Манайхыг Мафи зохицуулдагБарьцаа хөрөнгө гэдгийг нь очиж үзэж шалгадаггүй өгдөг гэнэ Жирийн иргэнд яадаг билээ Арай юу аан Тэр барьцаа хөрөнгө гээд байгаа юм нь Эвдэрсэн хэмхэрсэн балгас байшин машин элдэв юмс байна гэнэ Зах зээлд огт үэн хүрэхгүй зээлсэн олон тэрбум төгрөгөндөө дүйцэхгүй юмнууд барьцаалсан байдаг гэнэ Ийм улс ер нь байдаг юмуу Соц нийгмийг маш их муу муухай хоцрогдсон нийгэм байсан гэжхэлдэгч Ийм хулгай луйвар байгаагүй юм шүү Одоо монголчууд ямарч төргүй засаггүй явж байна шүү дэ Улсынхаа мөнгийг хулгайчдад алдаад байхаарямар төр засаг байх вэ1992 оны үндсэн хуулиа яаралтай өөрчлөхгүй бол цаашид яавч энэ замаараа явж болохгүй Үүнээс илүү дампуурах гэж юу байх вэ
Хариулах202.126.89.217
Барьцаа хөрөнгийн үнэлгээ бас аудит нь юугаа хийж байсан бэ нийт хичнээн төгрөгний зардал гарсан бол
Хариулах