Гурван настай хүүхэд хагас угаалгын машинд гацсаныг эсэн мэнд гаргажээ

Moderator
2022/02/25

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Мөнхөд бага насны хүүхэд угаалгын автомат машин дотор орж гацсан тухай дуудлагыг Онцгой байдлын албан энэ сарын 25-ны өдрийн 00:59 цагт ирүүлжээ. 

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гурван настай эмэгтэй Б хагас автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан байсныг 5 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна