Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр цахимаар хуралдлаа. Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй барилгын материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга Д.Батзориг уламжиллаа.
Харин барилгын материалын чингэлэгт багтахгүй, овор ихтэй ачааг хуучнаараа буюу задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа талаар Эрээн хотын Консулын газраас мэдээлсэн.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг барих тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна