Согтуу жолооч өндөр хүчдэлийн багана мөргөснөөс үүдэн машинд зорчиж явсан 11 настай хүү нас баржээ

Moderator
2022/02/23

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гурван зорчигчтэй суудлын автомашин, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.22-ний өдрийн 23:44 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан 00:04 цагт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна. 

Мөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан 11 настай хүү Д -ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.214.24.143
    2022/02/23

    arhi savnaasaa busdiig samarnaa gj, hairan hoorhon huu

    Хариулах
  • 202.179.25.8
    2022/02/23

    sogtuu mashin bariiad yavaj baigaa aluurchidiig mash undur hariutsalag tootsoj nasaar ni mashin barih erhiig ni has

    Хариулах
  • 202.179.25.8
    2022/02/23

    Huduunii maluud mashin barij chadahgui baij sogtuu joloo barina . Hairan huuhed Um ma ni bad me hum

    Хариулах
  • 118.235.14.101
    2022/02/23

    Слгтуу юманд жодоо бариулаад тэгээд хүүхдээ суулгаад явуулж байдаг ар гэр, ойр дотны хүмүүс бас их тэнэгээ. Алуурчинд өгч явуулж байгаа л гэсэн үг ш дээ. Өөрөө үхэх мөрөөрөө үхэхгүй

    Хариулах
  • 202.55.188.37
    2022/02/23

    Erguu nowshnudas bolj huuhed hohirj duuslaa

    Хариулах
  • 202.126.89.30
    2022/02/23

    CОГТУУ машин жолоодвол хатуу шийтгэх хэр/тэй,арай дэндэж б/на,Бид аюулгүй амьдрах эрхээ эдэлмээр б/а,Гадаад орнуудад маш хатуу шийтгэлтэй өндөр ёс зүйтэй учраас согтуу жолооч б/гүй,

    Хариулах