Жонш олборлох уурхайн ажилтан шороонд даруулж нас баржээ

Moderator
2022/02/22

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх” тосгонд Жонш олборлох уурхайд нуралт болж 1 хүн шороонд дарагдаж нас баржээ. Ослын дуудлагыг мэдээлэл өнгөрсөн шөнийн 00:28 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид 70 км зам туулан очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан тус сумын харьяат иргэн 53 настай М   бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сануулахад, 10 сарын өмнө тус уурхайд осол гарч, хүний амь эрсдэж байв.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.8
    2022/02/23

    uul usaa uhaj tunhuud Mongol uls mini uudulsun ym haana baina.Uhsaj baigaa humuus ni ch ter nas nasalsan ym baihgui uheed l baih ym da

    Хариулах
  • 66.181.181.226
    2022/02/22

    Оюун эрдэнэ ухуулсан одоо зогсоо.Хүний амь жоншноос үнэгүй юу?

    Хариулах