Хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглаж хуурамч хандив цуглуулж байсныг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяа 22 настай иргэн Г гэх эмэгтэй нь тодорхой эрхэлсэн ажилгүй улмаас 2020 оны гуравдугаар сараас зургадугаар сарын хугацаанд "бага насны, амьсгалын аппараттай хүнд өвчтэй хүүхэд"-ийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулж, хандив нэрийдлээр 300 гаруй иргэнээс өөрийн дансаар мөнгө авч бусдыг залилсан хэрэг гарсан байна. Иймд иргэд цахим сүлжээнд байршуулсан хандивын аяныг сайтар нягталж судалж байхыг анхааруулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна