Төрсөн дүү, хүргэн дүү, хүргэн ахаа ажилд томилсон даргад сахилгын шийтгэл оноожээ

Moderator
2022/02/15

Авлигатай тэмцэх газраас иргэний ирүүлсэн гомдлын мөрөөр “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавт холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хянан шалгав.

 У.Санрайжав нь 2014-2020 онд Дорноговь аймгийн “Чандмань бадрал” орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү, хүргэн дүү, хүргэн ах нарыг ажилд томилсон бөгөөд ингэхдээ “ашиг сонирхлын зөрчил үүссэн талаарх мэдэгдэл” гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хамаарал бүхий этгээдүүдээ шууд томилжээ.

 Авлигын эсрэг хуульд заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг зөрчсөн “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сахилгын арга хэмжээ авсан байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 68.106.93.14
    2022/02/16

    sahilagiin arga hemjee gej uu ve Tegeel ene nuhuduud tsaash ajilsaar baihiimuu ain kkkk Uneheer ineedemtei UMBUU

    Хариулах
  • 66.181.189.218
    2022/02/15

    Лүндэндоржийг ажиллуулж хосгүй өндөр цалин өгсөн Сороо захиралыг анзаарна уу

    Хариулах
  • 59.153.115.58
    2022/02/15

    Hovdiin urainhai bayduud hogiin hulgaichuud

    Хариулах
  • 203.91.115.51
    2022/02/15

    Үхсэн үлийнийх нь арга хэмжээ вэ?. Төрийн албанд шургалсан авлигач хулгайч луйварчны толгойг нь илээд л өнгөрсөн юм биш үү!!!.

    Хариулах