САЙХАН МЭДЭЭ: Баян-Өлгийн сурагч Японд болсон гэрэл зургийн уралдаанд түрүүлжээ

Moderator
2022/02/15

Япон улсад зохион байгуулагдсан дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн уралдаанд Баян-Өлгий аймгийн сурагч тэргүүн байр эзэлжээ.

Тодруулбал, Хоккайдо мужийн Хигашикава хотод босон олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн "Higashikawa Youth Fest" уралдаанд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагч түрүүлсэн байна.

Энэ жилийн уралдаан "Холбоос" сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд манай сурагч тэргүүн байр эзэлсэн талаарх мэдээ шилдэг бүтээлийн эмхэтгэлийн хамт Соёлын сайд Ч.Номинд илгээмжээр иржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна