Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.12, 13-ны өдрүүдэд нийт 468 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 364 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Нийслэлд:
Явган зорчигч мөргөсөн 4 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн
Мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
Онхолдсон 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон.
Мөргөлдсөн 3 осол бүртгэгдэж 1 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон байна.
Үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 107, орон нутагт 40 зөрчил илрүүлсэн байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна