Түймрийн аюулд өртсөн сувилагчид гэр бэлэглэлээ

Moderator
2022/02/13

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон гал түймрийн аюулд өртсөн ажилтандаа гэр бэлэглэлээ. Тодруулбал, өнгөрсөн бүтэн сайн өдөр тус эмнэлгийн шилдэг ажилтан, сувилагчийн гэр галд өртөн бүрэн шатаж, өмсөх хувцастайгаа л үлджээ.

Эмнэлгийн дарга Ц.Олонбаярын  санаачлагаар аян өрнөж УИХ гишүүн Б.Жаргалмаа гэр хандивлаж, хамт олон нь иж бүрэн тавилга хүлээлгэн өглөө.
Нэгнийхээ төлөө сэтгэл зүрх гарган зүтгэж байгаа хамт олонд нь  баярлахын зэрэгцээ сувилагчийнхаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.60
    2022/02/13

    буян нь дэлгэрэг

    Хариулах
  • 202.126.88.133
    2022/02/13

    Жаргалмааадаа болон эмнэлгийн хамт олонд талархаж ,амжилт хүсье,

    Хариулах