УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Анандбазар нарын хамаарал бүхий компаниуд зээлээ төлж дуусгасан. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Хэрвээ хулгай хийсэн бол хулгайлснаа буцаагаад өглөө гээд хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж байхгүй. Хөгжлийн банкнаас зээл авахдаа зарчмаараа яваад авсан бол ёс зүйн талаасаа маш том ухамсар. Үнэхээр тэд ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол тэр хүний зээлээ төлсөн төлөөгүй байх нь хамаагүй. Ухамсрын асуудал, хариуцлагын асуудлыг ярих ёстой” гэсэн мэдээллийг хэвлэлд өгчээ.
Мөн энэ асуудалтай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Манай нам улс төрийн хариуцлага хүлээлгэдэг болохыг зорьж байна. Улстөрч илтэд ёсзүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээдэг болно. Мөн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж, гэмт буруутай нь нотлогдвол намаас гаргана. Гараад буцаж орох боломжгүй, насан туршдаа улс төрийн үйл ажиллагааны эрх нь хаагдана. Манай намаас дахиад сумын ИТХ-д ч нэр дэвшүүлэхгүй. Намаас дэмжлэг авч, улс төрийн албан тушаал хашихгүй" гэсэг юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна