Д.Амарбаясгалан: Улс орны болоод ард түмний боломжийг хулгайлж луйвардаж, дээрэмдэж байгаа хэсэгтээ эвлэрэхгүй

Moderator
2022/02/11

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. 

Тус хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож "Манай нам улс төрийн хариуцлага хүлээлгэдэг болохыг зорьж байна. Улстөрч илтэд ёсзүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээдэг болно. Мөн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж, гэмт буруутай нь нотлогдвол намаас гаргана. Гараад буцаж орох боломжгүй, насан туршдаа улс төрийн үйл ажиллагааны эрх нь хаагдана. Манай намаас дахиад сумын ИТХ-д ч нэр дэвшүүлэхгүй. Намаас дэмжлэг авч, улс төрийн албан тушаал хашихгүй

МАН эв нэгдэлтэй байгаа. Гэхдээ улс орны болоод ард түмний боломжийг хулгайлж луйвардаж, дээрэмдэж байгаа хэсэгтээ эвлэрэхгүй. Дан ганц Хөгжлийн банк биш татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг угаадаг эргэлдүүлдэг бүлэглэлийг таслан зогсоох ёстой" гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна