Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд "Олон Улсын индексээр Монгол Улс хамгийн өндөр авлигалтай улсаар шалгарсан. 140 улсаас 111 дүгээр байранд явж байна. 2015 оны дүн шилжилгээ гарчихсан байхад хууль хяналтын байгууллагууд яагаад ажлаа хийхгүй байна вэ? Тэдний чинь эзэд нь Хөгжлийн банкыг тоносон төлөөллүүд, тавиулууд ажилладаг. Улсын Дээд шүүх, АТГ, Прокурор тэр аяараа банкны эздийн гар хөл болчихсон. Бондын мөнгө Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкинд байршсан талаар Л.Энх-Амгалан гишүүн ажлын дүгнэлтэндээ хэлж байна. Энэ хоёр бол олон нийтийн мэдэх САХАЛ Эрдэнэбилэг гэдэг хүний л банк. Энэ хүн өнөөдөр Хөгжлийн банкнаас 500 гаруй тэрбум төгрөг авчихсан байна. Шуудхан хэлэхэд МОНГОЛ БАНК бол Худалдаа хөгжлийн банк, Голомт банк хоёрын охин компанийн үүргийг гүйцэтгэдэг. Бүх төлөөллүүд нь тэнд суудаг. Дээр нь нэмэгдээд Хөгжлийн банкнаас 125 тэрбум төгрөгийг авсан ХААН банк Монгол Улсын эдийн засгийг жинхэнэ дампууралд оруулж байгаа. Бүх гадны бондууд дээр тоглодог. Үүн дээр бид ямар шийдэл гаргах ёстой юм бэ?
Энэ их нийтийн баялаг нийтийн мөнгийг валютаас төгрөг рүү хөрвүүлж, ард иргэд, ар өврийн хаалгагүй, энгийн, жинхэнэ хөдөлмөрлөж байгаа ААН-үүд асар өндөр хүүтэй богино хугацаатай, асар хатуу нөхцөл, хатуу механизмтайгаар зээлдүүлдэг. Үүн дээр манай шүүх, прокурорууд маш сайн ажиллаж өгдөг, энэ банкуудын төлөө. Өнөөдөр ЖАСТ-ын Г.Батхүүгийн хэрэг 11 дэх жилдээ шүүх хурал нь дуусаагүй байна. Хөгжлийн банкны хэргийг шүүхээр явбал яг л энэ болно. Зээлдэгч нар хуулийнхаа дагуу шүүхэд хандсан тохиолдолд хүү, алданги, бүгд зогсоод тухайн цаг үеийнхээ төгрөгийн ханш руу шилжинэ. Ингээд хүү алданги гадаад зах зээл талдаа төсөв дээрээс төлөгдөх буюу та бид төлнө. Мухардсан, онолын дагуу явах боломжгүй болсон нөхцөл байдалд Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол эрсдэлд орсон тохиолдолд ОНЦ БАЙДАЛ зарлаад ОНЦ БҮРЭН ЭРХЭТ хороо байгуулаад эздүүдийн гар хөл болсон хууль шүүхийн байгууллагаас ангид тусдаа шийдвэр, шийтгэлтэйгээр ажиллах хэрэгтэй. Үүнээс гарах үр дүн МОНГОЛ УЛС төлбөрийн чадваргүй болох диполт болох нэгдүгээр нөхцөл байдал. Хоёрдугаарт, бид хэсэг бүлэг эзэд, мафийн гар доор амьдардаг УЛС болно. Иймээс бид эрс шийдэмгий шийдэл гаргах ёстой" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.180.216.83
MASH ZUB
Хариулах