ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай Б.Баттөмөр гишүүн ХӨГЖЛИЙН БАНКНЫ найдваргүй зээлдэгчдийн НО-г илрүүлнэ гэв үү

Moderator
2022/02/08

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавьж, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар багтсан байна.

Тэгвэл ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр нь ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай нэгэн гэдгийг сануулан хэлэх нь илүүц юм.  Тодруулбал, Б.Баттөмөр гишүүний 80 хувь эзэмшдэг Мондем ХХК ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тухайн үед уг зээлийг авахад Б.Баттөмөр гишүүний хүргэн ЖДҮХС-ийн ажилчдыг дарамталсан гэх үлгэр домог шиг асуудал яригддаг. 

Эрхэм гишүүнтэй холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Б.Баттөмөр гишүүн Ардчилсан намыг эрх барих үед хэрэгжүүлж байсан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс “Тэс Петрлоиум” компани 7,2 тэрбум төгрөгийн 3,8 хувийн хүүтэй зээл авсан байдаг. “Тэс Петрлоиум”-ын толгой компани “Ойн бирж” ХХК. “Ойн бирж” ХХК УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн байгуулсан компани юм.  

Ийнхүү дарааллан давуу эрхийг ашиглаж, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс хувь хүртсэн асуудалд орж явсан Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд ХӨГЖЛИЙН БАНКНЫ найдваргүй зээлдэгчдийн НО-г илрүүлэх нь ээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 68.106.93.14
    2022/02/09

    Umbuunuudee ta nar uursdiinhee sain saihnii tuluu temtsdeggui umuu UMBUU MONGOLCHUUD UMBUUUUUUUU

    Хариулах
  • 122.201.22.190
    2022/02/08

    ХУРДАА НЭМ ХҮССЭНЭЭ АВ. ЛУЙВАРЧДАА.

    Хариулах