Зургаан байршлын хуучин орон сууцыг буулгана

Moderator
2022/02/08

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны 2022 оны дүгнэлтийг үндэслэн ийн батламж гардуулсан юм.

 Төслийн хүрээнд одоо байгаа зургаан хуучин орон сууцны барилгыг буулган, шинээр төлөвлөн барилга барина.  Ингэснээр  204 өрхийн 816 иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.    

БАГЦ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

БАЙРШИЛ

1

ХУД-11

“Монтекарло голд” ХХК

Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр

2

СХД-01

“Хур алтан өргөө” ХХК

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр

3

СХД-02

“Хур алтан өргөө” ХХК

Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр

 

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг нийслэлийн хэмжээнд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байгаа. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Тэдгээрээс 170 барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 48 барилгын 892 айлын орон сууцыг буулган 15 барилгын 2478 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. 

 


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.23.199.221
    2023/03/15

    ТООСГОН БАЙРНУУДЫГ БҮГДИЙГ НЬ НУРААХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах
  • 43.242.243.113
    2022/02/09

    СХД 19 хорооны 3-20 ын нийтийн байрыг буулгаачээ 40-50 жил болж байгаа барилга бохир, ус дулаан юу ч байхгүй хэзээ ч нурж мэдэх тийм газар хүмүүс хүнд хэцүү амьдарч байгаа арга хэмжээ авмаар байна шүү

    Хариулах
  • 76.170.58.239
    2022/02/09

    Яармагийн 4- р хорооны Гандангийн арын 2 нийтийн байр гэу хүн амьдрахад хэцүү болсон нийтийн байрыг буулгаж арга хэмжээ авмаар байна шүү !!!!!!!!!

    Хариулах
  • 66.181.161.77
    2022/02/09

    Чингэлтэй дүүрэг 9хороо цагаан байруудыг буулгаж шинэ орон сууц баримаар юм одоо гэр хороолуугаа анхаар ч орон сууцуужуулаачээ

    Хариулах
  • 66.181.182.245
    2022/02/09

    25t emiin san 34 bair hzee dahin tolovoltond orh we amidarhad hitsvv bn shd

    Хариулах
    • 202.179.15.10
      2022/02/09

      Orshin suugvhid ni choloolj ogohgui bn

  • 192.82.91.76
    2022/02/08

    Тендер зарласан уу? Шалга шалга

    Хариулах
  • 64.119.25.164
    2022/02/08

    Чингэлтэйн нийтийн байрнууд хууль бус газрын наймааны газруудыг улс хураан авч бүтээн байгуулалт хийх. Эргэн тойрны гарааш дэлгүүр хорооны хашаанд дэлгүүр байгааг нураах.хэн нь давуу эрхтэй юм зарж байдаг юм. Одоо зогсоох архигүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй .

    Хариулах
  • 202.126.89.125
    2022/02/08

    Баянгол 20хорооны байрыг буулгаачээ нурах гэж байна эхнээсээ нь нураад байна

    Хариулах
  • 66.181.161.32
    2022/02/08

    ХУД-20-р хороо ногооны ажилчдын 36 -р байрыг буулгаачээ.доороосоо өмхий үнэртээд

    Хариулах
  • 66.181.161.123
    2022/02/08

    СХД-н 27р хороо Тээвэрчидийн 12 бүр нураад хүн амьдрах эцэсгүй боллоо.

    Хариулах
  • 202.9.40.125
    2022/02/08

    Баянзүрх дүүрэг Улиастайн хуучин цэргийн ангийн орон сууцнуудыг яаасан бээ.Нураад дууслаа.

    Хариулах