Монголын тэргүүн баячуудын нэг Ч.Ундрам гишүүний аав Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй гүрийж байна

Moderator
2022/02/07

Уул уурхайн компаниудаас улсдаа эхний 10-т бичигддэг “Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбатын охин Ундрам өнгөрсөн парламентын сонгуулиар гишүүний сэнтийд заларсан. Жилдээ хэдэн зуун тэрбумын борлуулт хийдэг тус компанийн босс Ч.Чинбат өөрийн хувь эзэмшдэг Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй ангилалд багтчихсан яваа гэвэл итгэх хүн ховор. 

Тодруулбал, "Вояжер минерал ресурсес” компанийн  2018 онд авсан зээл орж байна. Нийт 414 сая иенийн зээл авснаас 145 сая иенийн үлдэгдэлтэй. Торгуулийн хүү, хуримтлагдсан хүү, үндсэн хүүний өр болон үндсэн зээлийн өртэй нийлээд төгрөгт шилжүүлвэл өнөөдрийн ханшаар  3,6 тэрбум төгрөг болж байна.

Энэхүү компанийн үндсэн эзэмшигч нь Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбат. Тэр төрд суусан охиныхоо нөмөрт нуугдах гэсэн үү эсвэл түмэн олны татварын мөнгийг шимэгчлэн зээлээ төлүүлэх гэсэн үү? ямартай ч зээлээ төлөхгүй гүрийж байна.  Ч.Ундрам гишүүний аавын хувь эзэмшдэг  "Вояжер минерал ресурсес” компани өнөөдөр Хөгжлийн банкинд 3,6 тэрбум төлөх ёстой. Үүнийг ард түмнийг төлөөлж төрд сууж байгаа охин нь анхааралдаа авч, аавыгаа Монгол төрийг хохиролгүй болгохыг шаардах биз ээ.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.150
    2022/02/16

    Iim Aimshigtai Luiwarchidiig shuud buudan Alah heregtei Olon yadarsan Tvmnii mungiig Deeremdsen hvniig Vhsenii bayn bdiim be..?!!!!

    Хариулах
  • 202.9.46.220
    2022/02/15

    Тонуулчид

    Хариулах
  • 66.181.161.43
    2022/02/14

    Ингэн ингэн улс орноо тонон дээрэмдчихээд баян тансаг хүн болж авирладгаа зогсоо!!!

    Хариулах
  • 202.9.47.13
    2022/02/14

    Зээл авсан бол зээлээ хүүтэй нь төл төлүүлэх ч ёстой жирийн иргэн бол өдийд шорон эсвэл хогийн цэг дээр бгаа хугацаа өгч өрийг нь төлүүл

    Хариулах
  • 66.181.161.71
    2022/02/13

    Хүн бүр Ж.Батүандаэниин бичсэн Шинэ хувьсгал гдг онц сонирхолтой номииг олж уншиж нүдээ нээгээсэй..Алтнаас чүнэтэй гоё ном юмаа

    Хариулах
  • 220.144.192.97
    2022/02/13

    Etseg ni bagad ni hayad salaad yavchihsan Undram-iig. Odoo etseg ni uur avgai 3 huuhedtei.

    Хариулах
  • 103.229.122.108
    2022/02/09

    энэ Чинбат гэгч хаана л хөнгөлөлттэй зээл байна түүнийг хусч байх юм .Билл Гэйтс ийм юм хийсэн бол дэлхийн шившиг болно Манайд бол төрийн сайдын суудлыг энэ мөнгөөрөө худалпан авч эрх охиндоо бэлэглэх ба үүнийг нь улстөрчмд ч сөрөг хүчин намууд ч иргэд нь ч байх зүйл гэж үздэг болж ...Удахгүй улсаараа унах вий

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/02/08

    Buun har UUr iim balai Novshiig Selengechuud gargaj irdeg estoi erguutsen ulsuud yumaa ! Shunaliin mikrov Oyundariig bas har JDU shaagaad budaa!

    Хариулах
  • 103.57.95.110
    2022/02/07

    Ene chin ter hunii suugaagui amidraliin huuhed gsn shte.ter hun chin ger bultei hun shte enend ymr hamaa bnaa etseg n haaya mungu ugdug bizdee

    Хариулах
    • 59.153.115.140
      2022/02/09

      Айн. Худлаа байх оо. Чинбатын Ундрам шүү дээ. Суугаагүй бол ээжээрээ л овоглоно.