Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна.
Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн кампанит ажлуудад оролцож байсан. Тэр дундаа Хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байв.
2002 онд НҮБ-ын Тусгай чуулган хүүхдийн эрхийн асуудлаар болсонтой холбогдуулан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” нэртэй дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” кампанит ажлын нээлтийг үндэсний хэмжээнд хийж байсан түүхтэй. Чухам энэ арга хэмжээнд зориулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын аялгуу “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч дуучин Ариунаа дуулж, олны хүртээл болгож байсан билээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулж байсан юм.
Жил бүр НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрхлэн гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” томоохон судалгааны тайлангийн Монгол дахь нээлтийн арга хэмжээнд оролцож, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалж байсан.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаанаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласны дараа дуучин Т.Ариунаа 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн хүсэлтээр нярай хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг дэмжин ажилласан.
Энэ хүрээнд “Анхны тэврэлт” мэдээлэл харилцааны аянд оролцож байснаас гадна Налайх дүүрэгт болсон дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцож,
Монголд нярайн эндэгдлийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байсан
2019 онд тус сангаас ЦЕГ-тай хамтран зохион байгуулсан “Зөв тусгал” хүүхэд хамгааллын үндэсний аянд нэгдэж, ая дуугаа өргөж байсан. Мөн тус сангийн 70 жилийн ойн арга хэмжээ болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцож байсан.
“Бидний ажлыг өнгөрсөн хугацаанд байнга дэмжин ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байсан дуучин Т.Ариунаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хувь хүн, эх хүн, уран бүтээлчийн хувиар Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно гэдэгт итгэж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.
олд нярайн эндэгдлийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.89.198
Eniig tsol gunshin l gej boddog baisiishd. Bas yum hiih yostoi baidag yumuu kkk.
Хариулах202.9.46.241
Ариунаа угаасаа НҮБ-ын элч дуучин гэж өөрөө өөрийгөө насаараа худлаа өргөмжилж ирсэн сэтрийг нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн одоогийн суурин төлөөлөгч таслан зогсоохоор шийдсэнд баярлалаа. Энэ өргөмжлөл нь насан туршийнх биш бөгөөд Ариунаа авгай шиг хаа дуртай газраа дураараа буруу зөв хэрэглэдэг цол хэргэм биш. 2-3 жилийн хугацаанд үр дүнг нь дүгнэж өргөмжлөлийг эргүүлэ авдаг журамтай. Хямд төсрөөр нь арга хэмжээнд оролцсон болж аргацааж байсан бол Анжелина Жолли олон сая долларын хандив өгч хүмүүнлэгийн олон арга хэмжээнд оролцож биш зохион байгуулсан ч НҮБ-ын Хүүхдийн Сан түүнд элч төлөөлөгчийн өргөмжлөл олгоогүй байдаг. Хүүхэд байхаасаа насанд хүртлээ хар тамхи хэрэглэх зэргээр хүүхдэд үлгэр дуурайлгүй зан үйлтэй гэж үзсэн байдаг. Тиймээс Анжелина НҮБ-ын Дүрвэгчдийн Хорооны элч төлөөлөгч болж энэ үүргээ маш хариуцлагатай биелүүлж ирсэн байдаг.
Хариулах