Энэ сарын 4-ний өдрийн 02:26 цагт ХУД-ийн 4-р хороо Мөнххада компаний хажуу талд барилгын дэлгүүрт гал гарч байна дуудлын дагуу Онцгой байдлын алба хаагчид ХУД-н 4-р хороонд байрлах “Андын зам констракшн” ХХК-ний баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12*2 метрийн хэмжээтэй төмөр чингэлэгийн дээвэр дээр 1,5*1,5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтраажээ.
Уг галд иргэн Л 58 настай эрэгтэй өртөж нас барсан байсныг гарган ХУД-н Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч, ахмад Б.Мөнхнаранд хүлээлгэн өгч ажилласан байна.
Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна