Тусгайлсан зөвлөмжтэй сар шинийн барилдаан өнөөдөр эхэлнэ

Moderator
2022/01/31

Усан бар жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас эхэлнэ.

Бөхийн барилдаантай холбогдуулан МҮБХ-оос зөвлөмж гаргасан байна. 

1. Барилдаан эхлэхээс хоёроос доошгүй цагийн өмнө ирж коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах

2. Бусад эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн шинжилгээний хариу бөхийн өргөөнд нэвтрүүлэхгүй.

3. Эерэг гарсан тохиолдолд барилдаан үзэх боломжгүй.

4. Амны хаалтны нөөцтэй ирж цаг тутам солих, зөв зүүх хэрэгтэй.

5. Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдөх, гараа тогтмол угаах, халдваргүйжүүлэх шаардлагатай.

Бөхийн барилдаан

2022.01.31-нд 12 цагаас
2022.02.01-нд 14 цагаас тус тус эхлэх тул дээрх зөвлөмжийг заавал мөрдөөрэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна