​ PAPARAZZI NEWS: Төрүүлсэн хүүхдээ айлын үүдэнд орхиж, цагдаад дуудлага өгсөн байжээ‼️‼️‼️

Moderator
2 цаг 16 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 утсанд  “2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 42 минутад иргэн Э-ээс “дөнгөж төрөөд удаагүй байгаа эрэгтэй хүүхэд оллоо" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай шалгаж ажиллахад 

21 настай эмэгтэй Э нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  гэртээ төрж, өөрөө цагдаагийн байгууллагад “айлын хаалганы гадна талд дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авчирлаа” гэж  худал дуудлага мэдээлэл өгснийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэн шалгаж байна. 
Эх, нярайд эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад  холбон  өгч зуучилсан байна. Эх болон нярайн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 106.131.105.234
    2022/01/30

    Hetsuu l bsn bgda. Hayaj chadahgui. Olson gej helsen ni boljee.hoorhii doo

    Хариулах
  • 59.153.115.190
    2022/01/30

    Мөрдөж шалгаад бхдаа ч яахав дээ Улс аваад өсгөдөг болох хэрэгтэйшдээ

    Хариулах