САЙН ҮЙЛС: Гэр нь шатсан залуу гэр бүлийг ТАВАН ханатай гэртэй болгожээ

Moderator
11 цаг 17 минутын өмнө

Сар шинийн баярын өмнөхөн нэгэн залуу гэр бүл иж бүрэн тавилгатай ТАВАН ханатай гэртэй болжээ. Энэхүү сайн үйлсийг "One Life" авто мото санаачлан гурван хүүхэдтэй эхнэр нь давхар биетэй айлыг сонгон гэрээ бэлэглэсэн байна.  Энэхүү залуу гэр бүл 2021 оны 11 сард харамсалтайгаар гэр нь шатаж аавындаа тавуулаа амьдарч байсан байна. Энэхүү сайн үйлсийн аянд Монгол улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дуучин СТА Б.Анхбаяр /A cool/, УИХ-н гишүүн Н.Учралын ажлын алба оролцжээ. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна