Бригадын генерал эхнэр рүүгээ хутга барин дайрч, заналхийлжээ

Moderator
16 цаг 0 минутын өмнө

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард чөлөөлөгдсөн бригадын генерал Ц.Жавхланбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь гэртээ тэрбээр агсам тавьж хутга барин эхнэр рүүгээ дайрч “ална” хэмээн заналхийлсэн учраас гэргий нь цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны орой дуудлага өгчээ.

Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн дуудлагын дагуу очиж түүнийг Эрүүлжүүлэх байрандаа саатуулсан аж. Маргааш нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн аж. Харин хэрхэн шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Тэрбээр ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд 2021 оны арваннэгдүгээр сард ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлын албан тушаалд томилогдсон юм.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.223
    2022/01/30

    Женкогийн генерал цол олгосон хүн

    Хариулах
  • 202.55.188.100
    2022/01/30

    Архидаж ар гэртээ хүч хэрэглэсэн хүн ичихгүй бол албан тушаалаа өгнө биздээ.

    Хариулах
  • 66.181.177.26
    7 цагийн өмнө

    Ц ол ологсон хүн дэд хурандаа болжээ ?!!!

    Хариулах
  • 192.82.67.190
    10 цагийн өмнө

    Гэр бүлээ хамгаалах ухаангүй хүн биднийг хамгаалахуу.

    Хариулах
  • 103.229.178.26
    11 цагийн өмнө

    генерал цол зохихгүй хүн бна даа, цолыг нь хураагаад дэслэгч болгочих :)

    Хариулах
  • 202.126.89.181
    13 цагийн өмнө

    Yaanaa aimar yum be?sonsogch uerhej baigaa ohin eniig unshij baigaa bhdaa?

    Хариулах
  • 202.9.46.13
    14 цагийн өмнө

    цагдаа цэргиинхэн гэр бүлиин хүчирхиилэл хиидэг зодно жанчина эхнэрүүдиинх нь нэрнүүд нь бүгд пизда гэдэг юм билээ т

    Хариулах