Б.Сүндэръяа: Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч зориулалтын бусаар зарцуулсан

Moderator
Өчигдөр 22 цаг 12 минут

Хөгжлийн банк 2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд өндрөө аваад байна. 

Үүнтэй холбогдуулан иргэн Б.Сүндэръяа нийгмийн сүлжээндээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч мөн тус банкнаас зээл авсан тухай болон бусад мэдээллийг хуваалцжээ. 

Тэрбээр "Ц.Анандбазарыг 

- Хүчингийн хэргээр яллагдагчаар татсан мөн 
- Хохирогчдыг сүрдүүлж дарамталсан хахууль өгч өргөдөл гомдлыг буцаасан байж болзошгүй хэргээр. 
- Бага тэнгэрийн аманд зориулалтын бусаад ашигласан.
- Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч зориулалтын бусаар зарцуулсан 
- Жуковын газрыг зориулалтын бусаар ашигласан гэх мэт эдгээр хэргүүдээр шалгаж эхнээсээ мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргүүд нь Прокурорын байгууллага дээр хянагдаж байгаа юм байна. 
Есөн шид нь бүрдчихсэн чөтгөр юм бишүү! 

Илэрсэн нь энэ хэд болохоос илрээгүй өчнөөн хэрэг байгаа гээд боддоо. 
Муу муухай бүхний есөн шид нь бүрдчихсэн ийм амьтан ард түмэн татвар төлөгчдийг төлөөлөөд УИХ суудал дээр сууж байна гэж бодохоор хэлэх ч үг алга. 

Ийм хүн таны миний таны үр хүүхдийн төлөө зүтгэнэ гэж бодож байна уу?
Шударга ёс нэхсэн ард түмний хүч агуу шүү! Ард түмэн тэнэг биш! Анандбазараа" хэмээн бичжээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.108
    6 цагийн өмнө

    Buur haduuraad yvchilaa

    Хариулах
  • 106.131.103.243
    10 цагийн өмнө

    Jootiison nudtei huuhen yostoi yavdaltai shuu. Soroo muur chini

    Хариулах
  • 202.179.24.206
    12 цагийн өмнө

    buzriin Anandbazariig ulam buzartuulna. Chezeech oodlochgui buzriin gaj donton

    Хариулах