Шүлхийд 60 тэрбумыг зарцуулсан ч тархалт тамтгаа алджээ

Moderator
2022/01/27

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ.  Энэ жилийн  малын шүлхий өвчлөл их байгааг албаныхан хэлж байна. 

Тэгвэл энэ жил тус өвчний тархалтыг хумихад хичнээн төгрөг зарцуулсан талаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын Шилэн дансыг сөхөж үзлээ. Нийт 60 гаруй тэрбумыг энэ өвчний тархалтыг тогтоон барихад зориулсан байх юм. Гэтэл тархалт тамтгаа алдаж 16 аймаг хорио цээрийн дэглэмтэй байж байх. 

Сүүлийн жилүүдэд  мал эмнэлгийн салбарын зардал хурдацтай өссөөр байна. Тоо баримт сөхөхөд  шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн 2001 онд 3.4 тэрбум төгрөг  байсан бол 2016 онд 28.3 тэрбум төгрөг болж нэмэгдэж үүний  8.7 тэрбум төгрөг нь шүлхий өвчний вакцинд зарцуулагдаж байв. Харин өнөөдөр Мал эмнэлгийн Ерөнхий газрын зардал хэд дахин өсөж, өнгөрсөн онд гэхэд зөвхөн шүлхий өвчинд 60 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Гэтэл өнөөдөр энэ өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж ТАВХАН аймаг "Эрүүл бүс" болж үлджээ. Ийнхүү төсөв томрох хэрээр энэ өвчний тархалт нэмэгдэж байгаад холбогдох албаныхан тайлбар өгөх биз ээ.

Ганцхан сард буюу өнгөрсөн оны есдүгээр сард ШҮЛХИЙ өвчний тархалтыг хумихаар дараах зардлыг гаргасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна