САЙХАН МЭДЭЭ: ​Жүжигчин М.Оргилын хүү Ливерпүүлийн дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад тэнцжээ

Moderator
2022/01/24

Ливерпүүлийн олон улсын хөл бөмбөгийн академийн элит буюу дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад жүжигчин М.Оргилын хүү М.Хүлэг тэнцсэн байна. 

Энэ талаар жүжигчин М.Оргил өөрийн цахим хуудаснаа  “Хүлэг хүү бид 2-ын түүхэн мөч. Хүү бид хоёр Ливерпүүлийн олон улсын хөл бөмбөгийн академийн элит буюу дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж 11р сарын 17-нд оролцоод хариугаа хүлээж суутал "Танай хүүд авьяас байна гэж бид үзэж байгаа тул сонгогдлоо, бэлтгэлдээ ирж оролцоно уу!" гэсэн гайхалтай хариу авснаас хойш бэлтгэлээ хийсээр player card аа авж өнөөдөр албан ёсоор эрх нь нээгдэж багаа төлөөлж Ливерпүүлийн төлөөх анхны тоглолтоо CFA Escola багийн эсрэг хийлээ миний хүү” гэсэн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.