ШУУРХАЙ: Цагаан сарын барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, түүнээс хойш барилдаж болно гэж шийджээ

Moderator
2022/01/22

Улсын Онцгой комиссоос энэ жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахыг зөвшөөрөөд буй.  Тэгвэл тус барилдаанд допингийн асуудалд холбогдсон бөхчүүдийг барилдуудах эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид энэ асуудлыг шийджээ.  Тодруулбал, Монгол Улсын даян аварга Н.Батсуур, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг энэ жилийн Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд БАРИЛДУУЛАХГҮЙ гэсэн шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Харин тус барилдаанаас хойших барилдаанд оролцох боломжтой гэсэн шийдвэрийг гаргажээ.   Ташрамд өгүүлэхэд, Монголын Үндэсний бөхийн холбоо нь энэ сарын 13-ны өдөр "Улсын даян аварга Н.Батсуурыг 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд бүртгэн барилдуулж болно гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.  Гэсэн ч энэ хэсэг бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, барилдааныг цуцалж, улмаар дээрх бөхчүүдийг сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд оролцуулах эсэх нь тодорхойгүй байсныг ийнхүү шийджээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.126
    2022/01/22

    Бөхийн биш боксын холбоо болчихвол таарсан сда-нууд .

    Хариулах
  • 66.181.191.126
    2022/01/22

    Боксын холбоо болиоч ээ. Чадлаараа түрүүлэх боломжгүй бөхчүүдийн шантаажинд орж ид барилдах залуучуудыг хориглож болохгүй ээ. Ер нь монгол бөхөд допинг гэж элэнцэг нь байдгийн. Хэдэн сайхан залуучуудынхаа сорьц, шинжилгээг гадаад явуулж монгол генийг яаах гээд ч байгаа юм билээ. Дээхнэ үед наадмын өмнөхөн хургаа засаж засааг нь идсэн бахчүүд л дүүрэн байсан ш дээ.

    Хариулах
  • 59.153.87.32
    2022/01/22

    Yu gj hutsaad bgam be

    Хариулах