Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь Хууль бусаар Play.ubgamers.space нэртэй цахим хаягийг ашиглан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсныг тогтоон тухайн этгээдүүдийн ашиглаж байсан суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б.Б-д дансаа ашиглуулсан иргэдэд холбогдуулж Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул иргэд та бүхэн түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
202.126.89.99
Yaj oloh we dans ntr bvgd bga
Хариулах202.126.89.99
Star gd poker bas zondoo hun luiwardaj bnaa
Хариулах66.181.161.79
Ochoon orood orchood amidralgui bolchood bj bna buzriin toglomnuud olon hvvhedtei amidral hetsvv bnaa
Хариулах66.181.161.79
Uneheer hetsvv bna ene balain Meganmon poker ystoi luivar chini gazar buzriin golgnuud zondoo hvn amidralgui bolj orond orj bnaa
Хариулах192.82.74.242
pokerrrr2 ter site g usdagaacha tend hvmvvs zunduu togolj amidralgvi bolj bna sheee ene muriiti togloomin tuluu yag yu hj bga ym be tsagdaanar shal hudalaa
Хариулах66.181.161.73
Megamon.ink gg.play
Хариулах202.126.89.99
Star poker luiwar bolj bna
66.181.161.73
Mega.com geed bga boon luiwar zondoo olon ynz in dansaar mongon gvilgee xiilgvvldeg
Хариулах66.181.184.200
ahahah shaaldaa ali 10 jiliin omnoos l iimerhuu gazruud zondoo l bsan shde odoo l neeh ilruulj bgam shg
Хариулах66.181.164.64
Ene coin gargasan nohduudee shalgaachee ochigdor 20 nd Shangri-La hudaldaa hogjliin bank inc coinii neg nohor Canada ruu ih hemjeenii $ shiljuulj bnlee!!! Teller iim ih hemjeenii mongiig ingej shiljuulj bolohguishdee gehed duugai bai gej zagnaad edniig shalgadag gazar gej bnuu?!
Хариулах