Ц.Анандбазарын хэрэгтэй холбоотойгоор иргэн Б.Сүндэрьяагаас цагдаагийн байгууллага дахин мэдүүлэг авчээ. Тэрбээр энэ талаар Б.Сүндэрьяа нийгмийн сүлжээндээ "Яг одоо би байцаалт өгөх гээд Цагдаагийн газрын үүдэнд сууж байна. Яг энэ мэдрэмжийг мэдрэхээр хаашаа ч хамаагүй зугтаамаар үхмээр санагддаг. Муухай гэсэн дурсамж бүр Анандбазартай холбоотой. Энэ бүрийг нэг бүрчлэн санаж олон цагийн байцаалтаар дахин дахин ярина гэдэг хуучин аймшигтай мэдрэмжүүдийг мэдэрч яг там шиг санагдаж байна.
Өнөөдөр байцаалт өгнө гэсэн болоод тэр үү өглөөнөөс хойш хүн бүрд аашилж сэтгэл санаа тогтворгүй болж дуугаа хурааж ажилдаа ч явсангүй.
Дээрээс нь би хуулийн байгууллагад итгэх итгэл сул. Аргагүй шүү дээ. Дуртай сэтгүүлч нь миний өгсөн мэдүүлэг байцаалтыг мэдэж байна ичих ч үгүй надаас лавлаж асууж байна. Хаана ч яриагүй бичээгүй зүйлсийг мэдэж байна. Ингэхээр би яаж бүрэн итгэх билээ. Аргач үгүй дээ. Хохирогчид Монголын тэрбумтан хүнтэй тэмцэлдэж байгаа шүү дээ. Цагдаа нар ч хэлсэн энэ хэрэг дээр шударгаар худалдагдахгүй ажиллана итгэж болно гэж.
Багагүй хүмүүс гэрчээр орсон. Хувийн амьдрал ажилд нь асуудал үүсэж эхэлсэн. Дахиж гэрчээр очиж мэдүүлэг өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Нэг хохирогч өргөдөл гомдлоо буцаах шийдвэр гаргасан. Хэд хэдэн хохирогч амиа хорлох үйлдэл хийсэн!
Энэ мэтчилэн энэ хэрэг хөшигний ард нилээн хүндэрч байгаа. Аргагүй хэрэг нь нотлогдоод эхлэхээр хаалганы ард бүхий л арга хэмжээгээ Анандбазар авна.
Цагдаагын байгууллага дээр очиж бүгдийг нь хэн ч биш болгоно гэж төрийн Цагдааг очиж дарамталсан үйлдэл гаргасан аархаж байгаа хүн шүү дээ!
Хоёр ч хохирогчын хүчингийн хэрэг нотлогдож яллах дүгнэлттэйгээр Прокурор байгууллага руу шилжсэн. Прокурорын байгууллагын шийдвэр үлдсэн гэсэн үг. Гэхдээ Анандбазар миний мэдэхийн гурван өмгөөлөгчтэй гурвуулаа Прокурор байсан ахмад Прокурор хүн, насаараа Прокурорын байгууллагад ажиллаж байгаад гавъяандаа гараад өмгөөлөгч хийж байгаа хүмүүс бий!
Анандбазар ч Прокурорын байгуулагад танил сүлжээ их гэдгийг улс даяараа л мэднэ" гэжээ.
Иргэн Б.Сүндэрьяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн талаараа нийгмийн сүлжээндээ өнгөрсөн жил бичиж, асуудлыг олны анхаарлын төвд оруулсан. Улмаар Ц. Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
64.119.27.169
Энэ хүүхэн ч ёстой овоо мөнгөөр тухайн үедээ шуугиан тарьсан байх даа. Meetoo ч билүү Нара сэвээд л явсхийсэн. Худлаа байсан юм шиг санагдсан
Хариулах64.119.17.228
Сайн хошногдуулж дээ.
Хариулах202.9.46.235
Анандбузар муу гаж новш бурхны нэр барьж жүжинэ манъяак гар шдээ
Хариулах103.212.117.86
ич
Хариулах103.212.116.162
аль үнэн яриад байгаа нь бүү мэд өөрөө ч бас зүгээргүй юм биш үү
Хариулах